Header Ads

Android User Interface -ын үндэс

User Interface гэдэг нь хэрэглэгчийн интерфэйс буюу дэлгэцэнд харагдах хэсгийг нэрлэх ба цаашид UI гэж нэрлэнэ.
View - Үндсэн UI -ын классууд бөгөөд, үүнээс контроллерууд болон layout -ууд удамшина.
ViewGroups - View классаас удамших бөгөөд дотроо олон дэд View -үүд агуулах боломжтой. Мөн уг классаас layout удирдах классууд удамшина (LinearLayout..).

View 
  • Андроидын бүх визуал компонент нь View классаас удамшина.
  • Контролууд view классаас удамших бөгөөд энгийн ажиллагаатай байна.
  • Виджетүүд нь view классаас удамшсан нийлмэл контрол.
View -ын талаар дэлгэрэнгүй: https://developer.android.com/reference/android/view/View.html
Зураг 1
View -ыг Activity дээр холбох
  • Activity үүсгэхэд хоосон хуудас үүсэх бөгөөд setContentView функцын тусламжтайгаар дэлгэцэнд View -үүдийг дүрсэлдэг.
  • setContentView функцыг Activity -ын onCreate үзэгдлийг даран тодорхойлох байдлаар ашигладаг.
@override
public void onCreate(Bundle icile){
super.onCreate(icicle);
setContentView(R.layout.main);
TextView myTextView=
(TextView)findViewById(R.id.myTextView);
}

setContentView функц нь View -ын нэг л тохиолдлыг авдаг.

@override
public void onCreate(Bundle icicle){
super.onCreate(icicle);
TextView myTextView=new TextView(this);
setContentView(myTextView);
myTextView.setText("Hello, Zorigt");

Андроид ЮИ контрол

  • TextView - Стандарт уншигдах текст бөгөөд олон мөр, текст форматтай байж болно. 
  • EditView - Текст бичих боломжтой тэгш өнцөгт нүд.
  • List View - View -үүдийг үүсгэх болон удирдах боломжтой тэдгээрийг жагсаалт байдлаар дэлгэцэнд харуулна. Стандарт ListView нь дэлгэцэнд тэмдэгт мөрөн хүснэгтийг дүрсэлдэг бөгөөд ListView -ын элемент бүр TextView байна.
  • Button - Стандарт дарагдах товчлуур.
  • Checkbox - Сонгох эсхүл үл сонгох гэсэн хоёр төлөвт контрол.
  • RadioButton - Хоёр төлөвт товчлуур байх ба заавал аль нэг нь сонгогдсон байна.
Layout
  • Layout -ууд нь ViewGroup классаас удамшдаг бөгөөд дэлгэцэнд харагдах контролуудыг байрлуулах үүрэгтэй.
  • Layout дотор Layout үүсгэх боломжтой бөгөөд эдгээрийг хүссэнээрээ хослуулан ашиглаж болно.
  • Андроидын SDK -д ЮИ зохиоход зориулсан дараах хэдэн энгийн Layout -ууд байдаг.
Frame Layout
  • Дэд View -үүд зүүн дээд буландаа шахагдан байрлана.
  • Хэдэн ч дэд View агуулах боломжтой
  • Шинэ элемент бүр өмнөх элементээ харанхуйлах буюу наана нь байрлана.
Linear Layout
  • Элементүүд нь бүгд шугаман чиглэлээр байрлах бөгөөд босоо эсвэл хөндлөн гэсэн хоёр чиглэлтэй.
  • Босоо Layout -ын мөр бүрт нэг дэд View байх боломжтой.
  • Хөндлөн Layout нь View -үүдийг агуулах нэг мөртэй.
<LinearLayout xmlns:android="http://schemas.android.com/apk/res/android"
   android:layout_width="match_parent"
   android:layout_height="match_parent"
   android:paddingLeft="16dp"
   android:paddingRight="16dp"
   android:orientation="horizontal"
   android:gravity="center">
   <!-- энд бусад виджетүүд болон view -үүд байрлана -->
 </LinearLayout>

 Table Layout

  • Table Layout нь View -үүдийг мөр баганатай хүснэгт байдлаар байрлуулах боломжийг олгодог.
  • Олон мөр, багатай байж болох ба багануудыг хасч, нэмэгдүүлэх боломжтой.
... гээд цааш нь бичих гэсэн боловч ядарсан тул амрахаар шийдэв 😋.

No comments

Powered by Blogger.