Андроид програмчлалын талаар ерөнхий - Нэгдүгээр хэсэг
Manifest XML
- Андроид аппликэйшн бүрт Manifest.xml агуулагдах бөгөөд энэ нь програмын бүтэц болон мета-датаг агуулна
- Мөн програмын компонентууд өөр хоорондоо болон permission, intent filter бусад програмуудтай холбогдохыг заанa
Manifest XML - Application
- Manifest XML нь нэг ширхэг аппликэйшн таг агуулна
- Програмын мета-дата тодорхойлох ба атрибют байдлаар тодорхойлно
- Activity, Service, Content Provider, Broadcast Receiver гэх мэт програмд ашиглагдах компонентуудыг тодорхойлох байдлаар ашиглана
<application
android:icon="@drawable/icon"
android:theme="@style/my_theme">
[...application nodes...]
</application>
Activity
- Activity Tag нь програмын үйл ажиллагаа бүрийг дэлгэцэнд үзүүлэхэд шаардлагатай
- android:name атрибют дээр тухайн классын нэрийг зааж өгнө. Хэрэв зааж өгөөгүй тохиолдолд Runtime Exception -той мэндэлнэ
<activity android:name=".MyActivity"
android:label="@string/апп-нэр">
<intent-filer>
<action android:name="android.intent.action.MAIN"/>
<category android:name="android.intent.category.LAUNCHER"/>
</intent-filter>
</activity>
Service
- Activity Tag -тай төстэй
- Програмын Service класс бүрт Service Tag үүсч байдаг ба тус таг нь intent-filter tag агуулдаг бөгөөд хожуу холболтыг зөвшөөрдөг
<service android:enabled="true"
android:name=".MyService"></service>
Provider
- Програмын Content Provider бүрт уг таг ашиглагдана
- Баазын хандалтыг удирдах програмууд хоорондоо өгөгдлөө хуваалцах зэргээр ашигладаг
<provider android:permission="com.paad.MY_PERMISSION"
android:name=".MyContentProvider"
android:enabled="true"
android:authorities="com.paad.манай-апп.MyContentProvider">
</provider>
SDK
- Maximum, Minimum болон Target SDK -г тодорхойлж өгнө
- Minimum SDK нь ажиллах боломжтой хамгийн бага хувилбарыг (API) тодорхойлж өгнө
- Maximum SDK нь дээд хувилбарыг тодорхойлно.
- Target SDK нь тухайн аппликэйшний хөгжүүлэлт болон тест хийсэн SDK хувилбар ба SDK -г шинэчлэх эсвэл буулгах шаардлагатай эсэхийг илэрхийлнэ
Uses - Permission
- Хамгаалалтын загварын хэсэг
- Аппликэйшныг ашиглахад шаардлагатай Permission -уудыг зааж өгнө
- Тухайн аппликэйшныг ашиглах /эсвэл суулгах/ -аар эхлэхэд хэрэглэгчээс зөвшөөрөл авах эсвэл цуцлах байдлаар асууна
- Андроид систем болон аппликэйшны ихэнх хэсэгт уг зөвшөөрөл шаардлагатай. Дуудлага, мессеж, камер, фэйсбүүк, мессенжер г.м.
<uses-permission android:name="android.permission.ACCESS_LOCATION">
</uses-permission>
Post a Comment